Аймгийн мэргэн Х.Мягмаржав улсын наадамд түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2025-07-10
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Аймгийн мэргэн Х.Мягмаржав түрүүлж, Улсын мэргэн цолны болзол хангалаа. Тэрбээр 27 оноогоор товх харван нэгдүгээр байр эзэлсэн бол Завхан аймгийн Тэс сумын уугуул, урианхай сурын Улсын мэргэн Б.Хатансайхан 27 оноогоор дэд байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, Спортын мастер Н.Алтансүх 27 оноогоор гуравдугаар байр, Ховд аймгийн Дуут сумын харьяат, Аймгийн мэргэн М.Галбадрах 27 оноогоор дөрөвдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, урианхай сурын Улсын мэргэн Д.Алтангэрэл 25 оноогоор тавдугаар байранд тус тус шалгарчээ. Энэ жилийн улсын наадмын урианхай сурын харваанд нийт 350 харваач цэц мэргэнээ сорьсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.